Friday, June 1, 2007

Эх орондоо байж элэг бариулж ханалаа


- Иточу Монголын хvvхдvvдийг хуурч байгаа нь Монголын ирээдvйг басамжилж байна гэсэн vг -

- Оюутолгойгоо бид эзэмшье?
- Vгvй ээ. Канад болоод англичуудад єгнє.
- Тэгвэл Асгатын орддоо хєрєнгє оруулъя.
- Та нар чадахгvй ээ, оросууд авах ёстой.
- За тэгвэл хvvхдийн паркаа бид шинэчилж гоё болгоё?
- Тэр ярихгvй, япончуудад єгчихсєн.
- За бvр больё. Барилгын ажил хийе?
- Боль чи, гаднаас олон тооны ажилчид ирж яваа. Харин чи Солонгост очиж боолын хєдєлмєр эрхлэ.

Энэ бол эх орон элэг нэгт­нvvддээ хандаж буй Монгол тєрийн бодлого. “Бvхнийг гадаадынхан л авах ёстой, тэд хийж чадна. Монгол хvн юу ч хийж чадахгvй тул харьд очиж боол болбол зохилтой” гэж бас ойлгож болно. “Оро­сууд ямар ч буруугvй гэсэн vг эхний хуудсанд буй. Хэр­вээ дараагийн хуудсанд оро­сууд буруутай байвал эхний хуудсыг vз” гэсэн социализ­мын vеийн хэлц vгийн ард­чил­сан хувилбар энэ. Ингэж хєрєнгєтэй, боловсролтой vндэстний хєрєнгєтнvvд хийх ажилгvй аргаа барж улс тєр гээчээр оролдож цаг нєх­цєєж байхад тахиулж шvтvv­лэх нь холгvй уригдаж ирсэн харийнхан ажил хийхээсээ илvv эрхэлж тунирхаад жигтэйхэн.

Хvvхэд залуучуудын соёл амралтын хvрээлэн буюу Хvvхдийн паркийг Японы “Иточу” корпораци авчихжээ. Тэд хvvхдийн паркт маань хєрєнгє оруулж дэлхийн жи­шигт нийцсэн “Дисней лэнд” гээчийг байгуулж єгєхєє ам­лаад гурван жил болов. Удах­гvй эх vрсийн баяр тохиох боловч єнєєх амласан ам­лалт нь алга. Тэртээ социа­лизмын он жилvvдэд Цэдэн­бал Филатова агсны байгуулж єгсєн хэдэн тоглоом нь бахь байдгаараа. “Хvvе нєгєє ам­ласан амлалт юу болсон бэ“ гэтэл “Танай Монголын хоёр гурван компани хоёр буланд нь газар авчихаад байна. Тэднийгээ эхлээд хєєгєєд явуулчих. Тэгвэл та нарын хvvхдvvдэд “Дисней лэнд” барьж єгнє шvv” хэмээн ихэр­хэж байна аа. Хvvхдийн паркийн 30 га газар нь єдгєє “Иточу”-д чамлагдаад байгаа бололтой. Уг нь энэ талбай парк барихад хангалттай мэт. Гэтэл одоо “Иточу”-г тайтга­руу­лах гэж нєгєє хоёр компа­нийг хєєж явуулах хэрэгтэй болох нь. Уг нь “Тэр Дисней лэндийг чинь сайхан бариад єгье. Мєнгєє гаргая, загвар нь энэ байна” гээд зураг тєслєє бариад очсон vндэс­ний компанийг vл тоож “Иточу”-г сонгосон юм билээ. Бидний бяцхан vрсийг ийнхvv гурван жил хуурч гомдоож байгаа “Иточу” бол Японы Засгийн газар болон ард тvмнээс нь Монголд буцалт­гvй тусламжаар явуулж буй бvхнийг зуучилж замаас нь хэдэн доллар тоншдог тийм л байгууллага. Тусламжаар ирж буй бараа тоног тєхєє­рємж татвараас чєлєєлєгддєг тул тэд манай улсад нэг дол­ларын ч татвар тєлєєгvй. Гэтэл єдгєє тэд монгол хvн­тэй хаяа нийлж чадахгvй гэдгээ ийнхvv тунхаглан зар­лаж байна. Хэдэн жилийн ємнєєс нэр, сvр хоёроороо далайлгаж Japan town хэмээх гайхамшигтай хороолол ба­рина хэмээн хvмvvсийн мєн­гийг авч эхэлсэн Японы Суру­га компани єдгєє хоёрхон хаус барьчихаад налайж суу­гаагийн учир юу юм бол. Бас Яармагийн дэнжид казино байгуулж ажиллуулах гээд хуулийн тєслийг нь УИХ-д лоббидож суугаа “Морин нуур”-ынхан ч казинодоо монгол хvн оруулахгvй эргэн тойрон хэдэн километр газарт монгол хvнийг алхуулахгvй гэж байсан. Гадны хєрєнгє оруулалттай компаниуд мон­гол хvнийг яагаад нохойноос дор vзнэ вэ. Тэд яагаад эр­хэлж туниад, эгдvvцэж шарал­хаад байгаа юм бол. Єдгєє “Иточу” Монголын хvvх­дvv­дийг хулхидаж байгаа нь Монголын ирээдvйг басч бай­на гэсэн vг. Ер нь бид яагаад хvvхдvvдээ тоглуулах газраа єєрсдєє барьж засч болохгvй гэж. Монгол хvнд мєнгє байна, боловсрол байна. Бас мон­голчууд шавар зуурч, шороо ухаж, байшин барьж чадна.

Оюу толгойг эзэмшиж буй Канадын Айвенхоу майнз болон Английн Рио Тинто компаниуд бас л биднийг айлгана. “Тогтвортой байдлын буюу хєрєнгє оруулалтын гэрээгээ хийхгvй бол хєрєнгє оруулахгvй шvv” гээд уруулаа унжуулаад суучихна. Айлын эрх хvvхэд шиг тэднийг Мон­голын Засгийн газар аргадан эвийлж “За за гэрээ бай­гуулъя. Битгий уурла” хэмээн хошуу дэвсэнэ. Тэгсэн атлаа ямар ч татвараас чєлєєлєг­дєхгvйгээр хєрєнгє оруулъя гэсэн vндэсний компаниа ад шоо vзнэ. Дэлхийд мєнгєний нєє­цєє­рєє гуравдугаарт жагсаад байгаа Асгатын орд. Энэ ордыг ард тvмэндээ ашигтай хэлбэрээр ашиглаж хєрєнгє оруулалт татъя гэсэн хvмvv­сийг “Тэнд оросууд л юм хийж чадна та нар чадахгvй” хэ­мээн дээр дооргvй загнах. Асгатад олборлолт хийж орон нутагт нь хєгжил нэмэх тэр 35 сая ам.долларын хєрєнгийг нь гаргаад бид эзэмшье гэсэн монголчуудаа дооглож тохуурхана.

“Юу ч хамаагvй хийе, ажилд аваач” гэсэн хєдєлмє­рийн насны 30 мянган залуус Солонгост очиж боол боло­хоор Тєв цэнгэлдэх хvрээ­лэнд гурав хоног нойр хоолгvй дугаарлаж, ихэмсэг дээрэл­хvv нь дэндсэн солонгос­чуудын ємнє бєхєлзєж на­хил­зав. Тэдний буруу биш. Гагцхvv тэднийг ажлын байр­гvй болгож гаднаас ажиллах хvч оруулж ирж байгаа энэ тєрийн алдаатай бодлогын буруу.

Монгол хvнд ажил олдох­гvй байна, Монголын хvvх­дvvд тоглох газаргvй байна, Монголын хєрєнгєтнvvд Мон­гол­доо хєрєнгє оруулж чадах­гvй байна, монгол хvн байга­лийн баялгаа эзэмшиж чадах­гvй байна. Больё, одоо. Бид єєрсдєє хийе. Барилгаа барья, газраа ухъя, хvvхдvvд­дээ тоглох тоглоом барьж єгье. Монголд тєг­рєгийн байтугай долларын тэрбумт­нууд бий. Тэдэн­тэй­гээ ний­лээд, тэднээ дэмжээд єєрс­дєє бvхнийг шинээр эхэлье. Бид чадна. Эх орондоо байж элэг бариулсаар ханалаа.