Хvvхдээ сайн сургуульд сургах, сайн багшийн шавь болгох гэсэн эцэг эхчvvд эрс олширч байна.Сvvлийн vед эцэг эхчvvд маань хvvхдээ гадаадын сургуульд сургах нь ихэслээ.
Ер нь залуус маань яаж ийгээд гадаад оронд очиж суралцахыг мєн Монголд байгаа гадаадын хєрєнгє оруулалттай /Турк, Солонгос, Герман, АНУ,Энэтхэг, Япон гэх мэт/ сургуулиудад суралцахыг их мєрєєдєх боллоо. Гэтэл нэг хичээлийн жилийн тєлбєрт Монголын их, дээд сургууль 500 $-аас хэтрэхгvй тєлбєр авч байхад дээрх сургуулиуд 1000-10000$ авч байгаа билээ.
Энэ бол Монголынхоо сургуулийг голж байгаа хэрэг. Тєгсєгчид нь гологдохоор байгаа нь бодит vнэн. Vvнээс болоод монголчуудын мєнгє гадаадынхны халаасанд улам ихээр ордог боллоо. Сайн багш нар маань эдгээр сургуульд шилждэг боллоо. Иймээс єнєєгийн ерєнхий боловсрол ба багш мэргэжлийн сургалтыг эрс шинэчлэх цаг болжээ.
ЭРС ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ
Єнєєдєр дэлхийн єндєр хєгжилтэй гэгдэх улсууд боловсролын тогтолцоондоо хvн амынхаа сонголт хийх хvрээг єргєтгєх болон мэдээллийн технологи ашиглах чадвар эзэмшvvлэхэд их анхаарах боллоо. Боловсролын зорилго нь зєвхєн мэдлэгтэй болгох бус, харин иргэддээ мэдээллийн эринд ажиллах чадвар эзэмшvvлэхэд оршино гэж vзэх болж байна.
Манайд єнєєдєр боловсролын чанарын vнэлгээг сургалтын хvрээнд суралцагсдын авсан субъектив шинжтэй vнэлгээгээр авч vзсээр байгаа учраас чанарын vнэлгээ тэр бvр бодитой байж чадахгvй байна.
Манай багш нарын хувьд сурагч оюутны онолын мэдлэгийг vнэлдэг нь хэвээрээ, харин ур чадвар, ухамсрын тvвшинг vнэлэх арга туршлага маш хангалтгvй байна.
Бие бялдрын хєгжил, эрvvл мэнд, ажил мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун тєлєвшилтийг тестээр шалгах vнэлэх боломжгvй.
“Баян аав, ядуу аав” цуврал ном нь монгол хэлээр хэвлэгдэж байгаа Америкийн бизнесмен-багш Роберт Киёсаки, Шарон Лектер нарын бичсэнээр Тестийн систем бол угаасаа боловсролын системийн хоцрогдлыг хаацайлах гэж буй болгосон зvйл юм. Зєв хариултын ємнєх дугаарыг дугуйлна уу гээд юу ч мэдэхгvй хvvхэд сохор азаар таарчихаасай гэж горилж зохиосон систем бол тестийн шалгалт юм. Ийнхvv боловсролын систем бvхэлдээ хууран мэхлэлт болж хувирчээ.
2002 оны Боловсролын тухай хуулинд боловсролын зорилго нь: “Иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хvмvvнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон тєлєвшvvлэхэд оршино гээд агуулга нь боловролын зорилгыг хэрэгжvvлэхэд чиглэнэ” гэсэн байгаа. Гэтэл сvvлийн vед Монгол Улсад дээд боловсролын дипломтой ажилгvйчvvд, авлигач, архичин, хулгайч, дээрэмчин залуус улам олширлоо. Оюутнууд нь тєгсєєд эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаггvй, ажилгvйчvvдийн эгнээнд шилждэг, ажилласан ч гологдоод байдаг сургууль цєєнгvй боллоо. Vvний нэг баримт жилд багш мэргэжлээр 2000 шахам хvн тєгсєж байлаа ч 50 хувь нь багшаар ажиллахгvй байна (Боловсролын судалгааны тайлан, 2005 он)
Боловсролд зарцуулсан хєрєнгє хvч нэмэгдсээр, дээд сургууль олширсоор байгаа боловч ажилгvйдэл, ядуурал, євчтєн, гэмт хэрэгтэн буурахгvй байгаа нь боловсролын нийгэм эдийн засгийн vр ашиг хангалтгvй байгааг харуулж байна.
Манай сургуулиуд суралцагчдаа хэт хийсвэр онолын хичээлээр шахаж бага залуу насны хамаг цагийг нь бараад тэсвэр хатуужил, бие даан амьдрах чадвар муутай болгож байна.
Олон цаг лекц сонсож, даалгавартаа дарагдаж, баахан шалгалт єгч, мэргэжлийн диплом авч тєгссєн оюутнууд ажилгvй эсвэл цалин багатай ажил хийж байна. Єндєр боловсролын vнэмлэх дипломтой зарим хvмvvс бага тvвшний ажилд ч тэнцэхгvй байна.
Єнєєдєр Монголд чадварлаг vсчин 100.000 тєгрєгийг єдєрт нь олж байна. Энэ бол зах зээл чанар муутай боловсролыг биш єндєр ур чадварыг vнэлдэг гэсэн vг.
БОЛОВСРОЛЫН ЧАНАР САЙНГVЙ БАЙГААГИЙН ШАЛТГААН
1.Сургалтын агуулга нь боловсролын зорилгоо биелvvлэхэд олигтой чиглээгvй, бие даан суралцах, ажиллах, амьдрах, амжилт гаргах, мєнгє олох, олсон мєнгєє арвижуулах, зєв зарцуулах арга ухаан, санхvvгийн боловсрол зах зээлийн нийгэмд зайлшгvй хэрэгцээ болоод байхад энэ нь сургалтын агуулгад зохих ёсоор ороогvй байна.
2.Боловсролын vнэлгээний тогтолцооны vзvvлэлтvvд нь боловсролын зорилгын биелэлтийг vнэлэхэд чиглээгvй, харин зорилготойгоо уялдаа муутай боловсруулсан агуулгын мэдлэгийг vнэлэхэд чиглэсэн.
Хvvхэд залуусын єєрийнхєє ба нийгмийнхээ тєрєл бvрийн хэрэгцээг хангах шинж чанарыг сургалтын зорилго болгон чухалчлахын оронд хvн бvрийн ажил амьдралд нэг их хэрэг болдоггvй алгебр, геометр, хими, физик гэх мэт тодорхой шинжлэх ухааны нэртэй хичээлийн агуулгыг зорилго болгоод хvvхэд бvхэн vзэхээр ерєнхий боловсролын сургалтын тєлєвлєгєєнд оруулдаг, хичээл бvрийн агуулгыг шалган сурагч, багш, сургуулийг vнэлдэг гаж тогтолцоо хэвээрээ байна.
3.Сургуулиудын сургалтын агуулга, боловсролын vнэмлэх, мэргэжлийн дипломонд бичдэг сургалтын чанарын vзvvлэлтvvд нь vйлдвэр, аж ахуй, vйлчилгээний газруудын єнєєгийн ажиллах хvчний ур чадвар, ухамсрын шаардлага, эрэлт хэрэгцээтэй зохицоогvй байна.
4.Багш нарын цалин хангамж бага байна.
5.Сургуулиас хол амьдардаг ялангуяа малчин хvvхэд залуус маань єєрсдийн боломж, хэрэгцээ, авьяас сонирхлын онцлогт тааруулаад албан бус сургалтаар анхан шатны боловсрол эзэмших нєхцєл бvрдvvлэхийг чухалчлахгvй байна. Vvний нэг баримт бол тєрийн ба хувийн ємчийн албан бус сургалтын багш, захирал бэлддэг газар байхгvй байсаар байна.
6.Сургуулиуд єнєєгийн бодит амьдралаас, сургалт нь хєдєлмєрєєс улам хєндий тасархай болж “цагаан гартнуудыг vйлдвэрлэж” байна.
7.Зайлшгvй харилцан нєлєєлж байж бид бvхнийг амжилтад хvргэдэг бие махбод, оюун ухаан, санаа сэтгэл гурваас бие, сэтгэл хоёрыг нь маш бага анхаарч байна. Vvний vр дагаврыг харуулах жишээ нь:
- Сvvлийн жилvvдэд хар амиа бодох ёс суртахууны хvмvvжилтэй хvvхэд залуус асар олширлоо. Автобусанд ахмад настан, эмэгтэйчvvдийг хvндлэн суудал тавьж єгдєг хvvхэд залуус эрс цєєрлєє. Энэ бол зан суртахууны ядуурлын том аюулын жижиг илрэл дохио юм.
- Нийслэлд цэргийн алба хаах vзлэгт орогсдын 42 хувь нь эрvvл мэндээр тэнцээгvй. (Єнєєдєр сонин. 2002. №277 Б.Одмаа)
8.Сургуулийн сургалт суралцагчдын тєрмєл ухаан, сэтгэлд тулгуурлахгvй байна.
9.Сургалтанд хvvхдийн нас, хvйс, хувийн онцлог ялгааг сайн харгалзахгvй байна.
10.Бие даан суралцах чадвар эзэмшvvлэхийг чухалчлахгvй байна.
ЭРС ШИНЭЧЛЭХ VЗЭЛ БАРИМТЛАЛ
Монголын боловсролын єнєєгийн энэ асуудлыг шийдэхэд улсын тєсвийн 20 орчим хувийг авдаг боловсролын байгууллага, багш нар эрдэмтэд бид хошуучлан оролцмоор байна. Хєгжингvй улсуудын сургуулиудтай єрсєлдєж чадахуйц, тєгсєгчид нь дотоодынхондоо гологдохгvй, гадаадынханд уригдан ажилладаг, гадаадын хvvхэд залуус Монголд ирж суралцах хvсэл сонирхол тєрvvлэхvйц сайн сургуулийг монголчууд бид байгуулж чадахгvй гэж vv гэж бодогдох боллоо.Бид єєрсдийн хvчинд итгээд сэтгэл гаргаж ухаан зарвал ийм сургуулиудыг бий болгож чадна.Энэ асуудлаар сvvлийн жилvvдэд эрчимтэй эрэлт хайлт хийлээ.
НЭГ.Нийслэлийн Гоц авьяастай хvvхдийн 670 гаруй сурагчидтай 93 дугаар сургуулийн багш нартай 16 жил хамтран ажиллаад дараахь дvгнэлтэнд хvрлээ.
I.Орчин vеийн сайн сурагч, оюутан, сайн багш, захирлын шинж чанарыг мэддэг боллоо.
II.Єнєєгийн Монголын нийгмийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадах сайн сурагч, оюутан, сайн захирал, багш нарын шинж чанарыг хvvхэд залуустаа эзэмшvvлэхийн тулд ерєнхий боловсрол ба багшийн сургуулийн сургалтын зорилго, агуулга, арга хэлбэр, vр дvнгийн vзvvлэлтийг эрс шинэчлэх хэрэгтэй болсон байна.
ХОЁР.2000 оноос бие хэл сэтгэлийн шvтэн барилдлагыг судалсаар дараахь дvгнэлтэд хvрээд байна.
I.Хэрэв бид эрvvл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гурвын шvтэн барилдлагад тулгуурлаж сурган хvмvvжvvлэх vйл ажиллагаагаа шинэчилбэл манай сургуулиуд хєгжингvй орнуудын сургуулиас тvрvvлэх эрс шинэчлэл хийж чадна. Яагаад?
Аливаа хvнийг хєгжvvлдэг хамгийн чухал гурван хэрэгцээ байдаг.
1.Эрvvл чийрэг амьд явах - Эх дэлхийгээс vvдэлтэй бие махбодийн хэрэгцээ
2.Гэр бvл болон нийгмийн дотор нэр хvндтэй байх - Хvний нийгмээс vvдэлтэй санаа сэтгэлийн хэрэгцээ
3.Орчлон ертєнц болон амьд явахын учир утгыг танин мэдэх - Эцэг тэнгэрээс vvдэлтэй оюун ухааны хэрэгцээ
II.Хэрэв бид сургалтаа монгол хvний тєрмєл ухаанд (оюун, дотоод ухамсарт) тулгуурлавал дэлхийн шилдэг гэгдэх сургуулиас ч дутахгvй нэр хvндтэй сургуулийг бий болгож чадна. Яагаад?
Суут эрдэмтэн, зураач, яруу найрагч, зохиолч, дуучин, жvжигчин, зохион бvтээгч, тамирчдын амжилтын vндэс нь тєрмєл ухааны нєєц хvчийг хэр зэрэг сайн ашиглаж сурсанд байдаг ажээ. Тєрмєл ухааныхаа нєєц хvчийг сайн ашиглаж сурвал авьяас билэг ундарч, мэдэхгvй чадахгvй гэх зvйл vгvй болж алдар цуутай сайн хvн болох боломж хvн бvрд байдгийг ойлголоо.
Єєрийн ажил, амьдралын байдлыг сайжруулах агуу хvч бидний оюунд байдгийг, ажил амьдралын маань сайн муу байдлын шалтгаан нь бидний санаа сэтгэлд байдгийг сайн мэдээгvй байжээ. Єєрєєр хэлбэл “Санаа сайн бол заяа сайн, Сайн явах санааных сайхан тєрєх заяаных” гэдэг євєг дээдсийнхээ мэргэн сургаалын гvн утга санааг ухаарч мєрдєх цаг иржээ.
III.Сургалтын аливаа шинэчлэл захирал, багш нарынх нь ухамсар, шинж чанарын шинэчлэлээс шууд хамаардаг юм байна.
ГУРАВ.Эрvvл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гурвын холбоо хамаарлын зvй тогтолд, тєрмєл ухаанд тулгуурлан ерєнхий боловсрол ба багш мэргэжлийн сургалтыг эрс шинэчлэх Vзэл баримтлал, арга замын тєсєл боловсрууллаа.
БСШУЯ бидний энэхvv тєслийг дэмжиж сургуулийн практик амьдралд хэрэгжvvлэн турших удирдамж баталж єглєє. Шавь нараа чин сэтгэлээс хайрлан эрvvл чийрэг, амьдралын ухаан сайхан сэтгэлтэй болгодог, сайн сургууль, сайн багшийн хєдєлмєр зvтгэлийг єндєр vнэлж чадах хvмvvст зориулсан лекц, тvр сургалт, сургууль бий болгохоос бид туршилт ажлаа эхэлж байна.
Сурган хvмvvжvvлэх ухааны доктор, профессор Ц.Няндаг