Wednesday, May 30, 2007

Боловс­ролын зорилго нь зєвхєн мэдлэгтэй болгох бус, харин иргэддээ мэдээллийн эринд ажиллах чадвар эзэм­шvv­лэхэд оршино

Боловсролын чанар сайнгvй байгаа нь vнэн
Хvvхдээ сайн сургуульд сургах, сайн багшийн шавь болгох гэсэн эцэг эхчvvд эрс олширч байна.Сvvлийн vед эцэг эхчvvд маань хvvхдээ гадаадын сургуульд сургах нь ихэслээ.
Ер нь залуус маань яаж ийгээд гадаад оронд очиж суралцахыг мєн Монголд бай­гаа гадаадын хєрєнгє оруу­лалттай /Турк, Солонгос, Гер­ман, АНУ,Энэтхэг, Япон гэх мэт/ сургуулиудад сурал­цахыг их мєрєєдєх боллоо. Гэтэл нэг хичээлийн жилийн тєлбєрт Монголын их, дээд сургууль 500 $-аас хэтрэхгvй тєлбєр авч байхад дээрх сургуу­лиуд 1000-10000$ авч байгаа билээ.
Энэ бол Монголынхоо сур­­гуулийг голж байгаа хэрэг. Тєгсєгчид нь гологдохоор бай­гаа нь бодит vнэн. Vvнээс болоод монголчуудын мєнгє гадаадынхны халаасанд улам ихээр ордог боллоо. Сайн багш нар маань эдгээр сур­гуульд шилждэг боллоо. Иймээс єнєє­гийн ерєнхий боловсрол ба багш мэр­гэж­лийн сургалтыг эрс шинэчлэх цаг болжээ.
ЭРС ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ
Єнєєдєр дэлхийн єндєр хєгжилтэй гэгдэх улсууд бо­ловс­ролын тогтолцоондоо хvн амынхаа сонголт хийх хvрээг єргєтгєх болон мэ­дээл­лийн технологи ашиглах чадвар эзэмшvvлэхэд их анхаарах боллоо. Боловс­ролын зорилго нь зєвхєн мэдлэгтэй болгох бус, харин иргэддээ мэдээллийн эринд ажиллах чадвар эзэм­шvv­лэхэд оршино гэж vзэх болж байна.
Манайд єнєєдєр боловс­ролын чанарын vнэлгээг сур­гал­тын хvрээнд суралцагс­дын авсан субъектив шинж­тэй vнэл­гээгээр авч vзсээр байгаа уч­раас чанарын vнэл­гээ тэр бvр бодитой байж чадахгvй бай­на.
Манай багш нарын хувьд сурагч оюутны онолын мэд­лэгийг vнэлдэг нь хэвээрээ, харин ур чадвар, ухамсрын тvвшинг vнэлэх арга турш­лага маш хангалтгvй байна.
Бие бялдрын хєгжил, эрvvл мэнд, ажил мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун тєлєв­шилтийг тестээр шалгах vнэлэх боломжгvй.
“Баян аав, ядуу аав” цув­рал ном нь монгол хэлээр хэвлэг­дэж байгаа Америкийн бизнес­мен-багш Роберт Киё­саки, Шарон Лектер нарын бич­сэнээр Тестийн систем бол угаасаа боловсролын сис­те­мийн хоцрогдлыг хаа­цай­лах гэж буй болгосон зvйл юм. Зєв хариултын ємнєх дугаарыг дугуйлна уу гээд юу ч мэдэхгvй хvvхэд сохор азаар таар­чихаа­сай гэж го­рилж зохиосон сис­тем бол тестийн шалгалт юм. Ийнхvv боловсролын систем бvхэл­дээ хууран мэхлэлт болж хувирчээ.
2002 оны Боловсролын тухай хуулинд боловсролын зорилго нь: “Иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялд­рын зохих чадавхитай, хvмvvн­лэг ёсыг дээдлэн са­хидаг, бие даан сурах, ажил­лах, амьдрах чадвартай бол­гон тєлєвшvv­лэхэд оршино гээд агуулга нь боловролын зорилгыг хэрэгжvv­лэхэд чиг­лэнэ” гэсэн байгаа. Гэтэл сvvлийн vед Мон­гол Улсад дээд боловс­ро­лын диплом­той ажилгvйчvvд, авлигач, архичин, хулгайч, дээрэмчин залуус улам олшир­лоо. Оюут­нууд нь тєгсєєд эзэмшсэн мэргэжлээрээ ажил­ладаггvй, ажилгvйчvvдийн эгнээнд шилж­дэг, ажилласан ч голог­доод байдаг сургууль цєєн­гvй боллоо. Vvний нэг баримт жилд багш мэргэжлээр 2000 шахам хvн тєгсєж байлаа ч 50 хувь нь багшаар ажил­лахгvй байна (Боловсролын судал­гааны тайлан, 2005 он)
Боловсролд зарцуулсан хєрєнгє хvч нэмэгдсээр, дээд сургууль олширсоор байгаа боловч ажилгvйдэл, ядуурал, євчтєн, гэмт хэрэг­тэн буурах­гvй байгаа нь боловсролын нийгэм эдийн засгийн vр ашиг хангалтгvй байгааг ха­руулж байна.
Манай сургуулиуд сурал­цагчдаа хэт хийсвэр онолын хичээлээр шахаж бага залуу насны хамаг цагийг нь бараад тэсвэр хатуужил, бие даан амьдрах чадвар муутай бол­гож байна.
Олон цаг лекц сонсож, даалгавартаа дарагдаж, баа­хан шалгалт єгч, мэргэжлийн диплом авч тєгссєн оюутнууд ажилгvй эсвэл цалин багатай ажил хийж байна. Єндєр бо­ловс­ролын vнэмлэх дип­лом­той зарим хvмvvс бага тvвш­ний ажилд ч тэнцэхгvй байна.
Єнєєдєр Монголд чадвар­лаг vсчин 100.000 тєгрєгийг єдєрт нь олж байна. Энэ бол зах зээл чанар муутай бо­ловс­ролыг биш єндєр ур чад­варыг vнэлдэг гэсэн vг.
БОЛОВСРОЛЫН ЧАНАР САЙНГVЙ БАЙГААГИЙН ШАЛТГААН
1.Сургалтын агуулга нь боловсролын зорилгоо бие­лvv­лэхэд олигтой чиглээгvй, бие даан суралцах, ажиллах, амьдрах, амжилт гаргах, мєн­гє олох, олсон мєнгєє арви­жуулах, зєв зарцуулах арга ухаан, санхvvгийн боловсрол зах зээлийн нийгэмд зайлш­гvй хэрэгцээ болоод байхад энэ нь сургалтын агуулгад зохих ёсоор ороогvй байна.
2.Боловсролын vнэл­гээ­ний тогтолцооны vзvvлэлтvvд нь боловсролын зорилгын бие­лэлтийг vнэлэхэд чиглээ­гvй, харин зорилготойгоо уялдаа муутай боловс­руул­сан агуул­гын мэдлэгийг vнэ­лэхэд чиглэсэн.
Хvvхэд залуусын єєрийн­хєє ба нийгмийнхээ тєрєл бvрийн хэрэгцээг хангах шинж чанарыг сургалтын зорилго болгон чухалчлахын оронд хvн бvрийн ажил амьд­ралд нэг их хэрэг болдоггvй алгебр, геометр, хими, физик гэх мэт тодорхой шинжлэх ухааны нэртэй хичээлийн агуулгыг зорилго болгоод хvvхэд бvхэн vзэхээр ерєн­хий боловсролын сургалтын тєлєвлєгєєнд оруул­даг, хи­чээл бvрийн агуул­гыг шалган сурагч, багш, сур­гуулийг vнэл­дэг гаж тогтолцоо хэвээрээ байна.
3.Сургуулиудын сургал­тын агуулга, боловсролын vнэмлэх, мэргэжлийн дипло­монд бичдэг сургалтын ча­нарын vзvvлэл­тvvд нь vйлд­вэр, аж ахуй, vйлчилгээний газруудын єнєєгийн ажиллах хvчний ур чадвар, ухамсрын шаардлага, эрэлт хэрэгцээ­тэй зохицоогvй байна.
4.Багш нарын цалин хан­гамж бага байна.
5.Сургуулиас хол амьдар­даг ялангуяа малчин хvvхэд залуус маань єєрсдийн бо­ломж, хэрэгцээ, авьяас со­нирх­лын онцлогт тааруулаад албан бус сургалтаар анхан шатны боловсрол эзэмших нєхцєл бvрдvvлэхийг чухалч­лахгvй байна. Vvний нэг ба­римт бол тєрийн ба хувийн ємчийн албан бус сургалтын багш, захирал бэлддэг газар байхгvй байсаар байна.
6.Сургуулиуд єнєєгийн бодит амьдралаас, сургалт нь хєдєлмєрєєс улам хєндий тасархай болж “цагаан гарт­нуудыг vйлдвэрлэж” байна.
7.Зайлшгvй харилцан нє­лєєлж байж бид бvхнийг ам­жилтад хvргэдэг бие махбод, оюун ухаан, санаа сэтгэл гурваас бие, сэтгэл хоёрыг нь маш бага анхаарч байна. Vvний vр дагаврыг харуулах жишээ нь:
- Сvvлийн жилvvдэд хар амиа бодох ёс суртахууны хvмvvжилтэй хvvхэд залуус асар олширлоо. Автобусанд ахмад настан, эмэгтэй­чvv­дийг хvндлэн суудал тавьж єгдєг хvvхэд залуус эрс цєєр­лєє. Энэ бол зан суртахууны ядуурлын том аюулын жижиг илрэл до­хио юм.
- Нийслэлд цэргийн алба хаах vзлэгт орогсдын 42 хувь нь эрvvл мэндээр тэнцээгvй. (Єнєєдєр сонин. 2002. №277 Б.Одмаа)
8.Сургуулийн сургалт су­рал­цагчдын тєрмєл ухаан, сэтгэлд тулгуурлахгvй байна.
9.Сургалтанд хvvхдийн нас, хvйс, хувийн онцлог ялгааг сайн харгалзахгvй бай­на.
10.Бие даан суралцах чад­вар эзэмшvvлэхийг чу­халч­лахгvй байна.
ЭРС ШИНЭЧЛЭХ VЗЭЛ БАРИМТЛАЛ
Монголын боловсролын єнєєгийн энэ асуудлыг ший­дэхэд улсын тєсвийн 20 ор­чим хувийг авдаг боловс­ролын байгууллага, багш нар эрдэм­тэд бид хошуучлан оролцмоор байна. Хєгжингvй улсуудын сургуулиудтай єр­сєл­дєж чадахуйц, тєгсєгчид нь дотоо­дынхондоо гологдох­гvй, гадаа­дынханд уригдан ажил­ладаг, гадаадын хvvхэд залуус Мон­голд ирж суралцах хvсэл сонирхол тєрvvлэхvйц сайн сургуулийг монголчууд бид байгуулж чадахгvй гэж vv гэж бодогдох боллоо.Бид єєрс­дийн хvчинд итгээд сэт­гэл гаргаж ухаан зарвал ийм сургуулиудыг бий болгож чадна.Энэ асуудлаар сvv­лийн жилvvдэд эрчимтэй эрэлт хайлт хийлээ.
НЭГ.Нийслэлийн Гоц авьяас­тай хvvхдийн 670 гаруй сурагчидтай 93 дугаар сур­гуулийн багш нартай 16 жил хамтран ажиллаад дараахь дvгнэлтэнд хvрлээ.
I.Орчин vеийн сайн су­рагч, оюутан, сайн багш, захирлын шинж чанарыг мэд­дэг бол­лоо.
II.Єнєєгийн Монголын нийгмийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадах сайн сурагч, оюутан, сайн захирал, багш нарын шинж чанарыг хvvхэд залуустаа эзэмшvv­лэхийн тулд ерєнхий бо­ловс­рол ба багшийн сургуулийн сургалтын зорилго, агуулга, арга хэлбэр, vр дvнгийн vзvv­лэлтийг эрс шинэчлэх хэрэг­тэй болсон байна.
ХОЁР.2000 оноос бие хэл сэтгэлийн шvтэн барилд­лагыг судалсаар дараахь дvг­нэлтэд хvрээд байна.
I.Хэрэв бид эрvvл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гурвын шvтэн барилдлагад тулгуурлаж сурган хvмvv­жvvлэх vйл ажиллагаагаа шинэчилбэл манай сургуу­лиуд хєгжингvй орнуудын сургуулиас тvрvvлэх эрс шинэчлэл хийж чадна. Яагаад?
Аливаа хvнийг хєгжvvлдэг хамгийн чухал гурван хэрэг­цээ байдаг.
1.Эрvvл чийрэг амьд явах - Эх дэлхийгээс vvдэлтэй бие махбодийн хэрэгцээ
2.Гэр бvл болон нийгмийн дотор нэр хvндтэй байх - Хvний нийгмээс vvдэлтэй санаа сэтгэлийн хэрэгцээ
3.Орчлон ертєнц болон амьд явахын учир утгыг танин мэдэх - Эцэг тэнгэрээс vvдэлтэй оюун ухааны хэрэгцээ
II.Хэрэв бид сургалтаа монгол хvний тєрмєл ухаанд (оюун, дотоод ухамсарт) тулгуурлавал дэлхийн шилдэг гэгдэх сургуулиас ч дутахгvй нэр хvндтэй сургуулийг бий болгож чадна. Яагаад?
Суут эрдэмтэн, зураач, яруу найрагч, зохиолч, дуу­чин, жvжигчин, зохион бv­тээгч, тамирчдын амжилтын vндэс нь тєрмєл ухааны нєєц хvчийг хэр зэрэг сайн ашиглаж сурсанд байдаг ажээ. Тєрмєл ухаа­ныхаа нєєц хvчийг сайн ашиг­лаж сурвал авьяас билэг ундарч, мэдэхгvй чадахгvй гэх зvйл vгvй болж алдар цуутай сайн хvн болох боломж хvн бvрд байдгийг ойлголоо.
Єєрийн ажил, амьдралын байдлыг сайжруулах агуу хvч бидний оюунд байдгийг, ажил амьдралын маань сайн муу байдлын шалтгаан нь бидний санаа сэтгэлд байдгийг сайн мэдээгvй байжээ. Єєрєєр хэлбэл “Санаа сайн бол заяа сайн, Сайн явах санааных сайхан тєрєх заяаных” гэдэг євєг дээдсийнхээ мэргэн сургаалын гvн утга санааг ухаарч мєрдєх цаг иржээ.
III.Сургалтын аливаа шинэчлэл захирал, багш нарынх нь ухамсар, шинж чанарын шинэчлэлээс шууд хамаардаг юм байна.
ГУРАВ.Эрvvл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гурвын холбоо хамаарлын зvй тог­толд, тєрмєл ухаанд тул­гуур­лан ерєнхий боловсрол ба багш мэргэжлийн сургал­тыг эрс шинэчлэх Vзэл баримт­лал, арга замын тє­сєл боловсрууллаа.
БСШУЯ бидний энэхvv тєслийг дэмжиж сургуулийн практик амьдралд хэрэгжvv­лэн турших удирдамж баталж єглєє. Шавь нараа чин сэт­гэлээс хайрлан эрvvл чийрэг, амьдралын ухаан сайхан сэтгэлтэй болгодог, сайн сур­гууль, сайн багшийн хєдєл­мєр зvтгэлийг єндєр vнэлж чадах хvмvvст зориулсан лекц, тvр сургалт, сургууль бий бол­гохоос бид туршилт ажлаа эхэлж байна.
Сурган хvмvvжvvлэх ухааны доктор, профессор Ц.Няндаг

No comments: