Tuesday, May 29, 2007

Люмпэнжсэн тєр

УИХ-ын нэгдсэн хурал­даан эхэлж байлаа. “Эрхэм” хэмээн дуудуулах нvгэлтэй дуртай нэгэн гишvvн гадуур хувцастайгаа хуралдааны танхимд орж ирснээ цуваа сандлынхаа тvшлэг дээр тохоод сонин шагайн суув.
Энэ бол хаана орж ирснээ ч сайн ухаардаггvй, албан ту­шаалын томилгооноос єєр зvйл аваас юу хэлэлцэж байгааг огт сонирхож байгаа­гvй, УИХ-ын люмпэн гишvv­дийн нэгнийх нь ердийн тєрх. Ийм люмпэн гишvvн УИХ-д цєєнгvй бий. Тэдний онц­логоос тоочвол, цайчихсан дээрэмчин гэдэг шиг ичих гэдгийг аль эрт мартсан бай­даг, єєрт ашигтайгаас єєр зvйлд санаа зовох нь гонж, vнэн­дээ хувийнх нь биз­не­сээс эрхэм зорилго даанчиг байдаггvй, дипломыг боловс­рол гэж лавтай мунхарсан тул нэг муу дипломтой, лут гэж vзээд уншсан оюуны бvтээл нь vсрээд л Александр Дюма­гийн “Монте Кристо гvн” мэ­тийн ном байх зэрэг бєлгєє. Найгvй демагогч. Тэд теле­визийн дуран харахаараа хєєрч, утга санаанууд нь єєр хоорондоо єшиглєлцсєн сvр сvр vг хэлээд, хэлсэн vгний­хээ утгыг єєрєє ч сайн ойл­голгvй хурлаас гараад явчих­на. Vvргээр ногдсон ажилдаа хойрго атлаа баяр наадмын асар индэрт сууж томоо гай­хуулан, гуайлуулах хэнхэг­тэй. Улсын Их Хурлын гишvv­нийг ажил эрхлэх албан ту­шаал гэхээсээ ван гvн гэдэг хэргэм зэрэг шиг ойлгоно. Жолооч, туслах, хамгаалагч зэрэг цvнхийг нь, гар утсыг нь бариад явах дагалдан хиа нараар хvрээлvvлэн хvндлvv­лэх дуртай. Сvрийг vзvvлэх хийтэй юм даа. Тvvнийг нь анзаарахгvй бол би ч яахав, тєрийг хvндэлсэнгvй гэх мэ­тээр гоморхох нь амархан ажээ. Манай “ангийн” люм­пэн­гvvд нэг иймэрхvv.
Оюун ухаан ёс суртахуун нь бохирдож навсайсан бай­даг, тvvнээсээ болоод тухайн анги, бvлэг, давхарга дотроо ад шоо болж явдаг хэсгийг люмпэн гэдэг юм. Жишээ нь люмпэн элит гэхэд л гадаад тєрх, эд хєрєнгє, нийгмийн байр сууриараа элит мэт боловч оюун, соёл, хvмvvж­лийн цар хvрээгээрээ vл шалих навсайдамба байх аж. Тэд оюун ухаанаараа гайхуу­лах бядгvй тул эд хєрєнгийн хэмжээ, индэр тавцангийнхаа єндрєєр гайхуулах нь шогтой. УИХ-ын мєнєєх люмпэн ги­шvvд бол люмпэн элитийн тєлєєлєгчид юм. Чухамдаа энэхvv люмпэн элитvvдийн довтолгоонд єртсєний улмаас Монголын тєр ихээхэн люм­пэнжсэн ажээ.
Чоноор хонь мануулваас тvvнийг идэж орхино. Мануул­сан хонийг яагаад идсэн бэ хэмээн чононоос асуувал маны єєдєєс нэн гайхаж харах болно. Юу гэвэл асуугч этгээ­дийн тавьсан асуулт чоно “гуайн” хувьд даанч тэнэг байх учиртай. Vvнтэй ижил элэглэл маягийн хэрэг явдал саяхан УИХ дээр бол­сон. Тvлш, эрчим хvчний сайд Эрдэнэ­бат єєрийн компа­нийн­­хаа дансанд улсын тєс­вийн зуун сая тєгрєгийг шил­жvvл­чих­жээ. Тєрийн сайдын албан тушаалыг ашиглаж хувьдаа мєнгє завшиж болох­гvй мэ­тээр Эрдэнэбат сай­даас лав­ла­вал сайд ихэд гайхан бу­хим­даж, бvтээн байгуулал­танд саад болох хорон санаа агуулж байна гэх зэргээр аашилсан юм. Уг нь Эрдэнэ­бат бол чоно биш оюун ухаант хvн билээ. Бvр тэгж ярих юм бол жир нэгэн хvн бус Тєрийн сайд, УИХ-ын гишvvн бєлгєє. Харамсалтай нь тэр бол УИХ-ын мєнєєх люмпэн гишvvдийн нэг ажээ. Єєрєєр хэлбэл цайрчихсан, увайгvй тєрийн тvшээ болой. Люм­пэнж­сэн тєрд ийм тєрийн тvшээ нэн элбэг байдаг. Тє­рийн нарийн бичгийн дарга нь яамныхаа ажиллагсдын ца­лин, тєсвийн мєнгєєр мє­рий­тэй тоглоод алдсан, vйлд­вэр хариуцсан сайд соёлын арга хэмжээ зохион байгуулж татвар тєлєгчдийн хоёр тэр­бум тєгрєгийг цохиж хувийн­хаа єр тєлбєрийг барагдуула­хад нэмэр болгосон, улсын Ерєнхийлєгч нь єєрийг нь зулгуйдаж магтсан монгол хэлний тайлбар толь (хэлний тайлбар толь шvv дээ!)-д улсын сангаас тавин сая тєгрєг урамшуулан олгосон гэх зэргээр эрvvл хvний ухаанд багтамгvй завхарсан шог зvйлийг тэд хийж суудаг. Энд би илтэд “єхєєрдєм” хошин шог хэргийн зах зухаас нь тоочсон. Толгой эргvvлсэн, адармаатай идээ уугааг нь тоочивч баршгvй. Нэгэн суд­лаачийн тооцоолсноор тєрийн тvшээдийн завшсан хєрєнгє жилд дунджаар ДНБ-ний 1-3 хувь хvрдэг гэнэ. Энэ хэр их тоо вэ гэвэл, vvнийг хэмнэж чадвал хvvхдийн мєнгийг хоёр дахин нэмэх боломжтой ажээ. Ингэж, люмпэнжсэн тєр татвар тєлєгчдийн хєлс, хє­рєн­гєєр тоглож байна даа!
Одоо би та бvхэндээ, улс тєрийн садар самуун явд­лын vvр уурхай болсон люм­пэн тєр ард тvмнийхээ хувь заяа­гаар хэрхэн тоглосон тухай нэгэн vлгэрийг єгvvлсv. Нэг ядуу боловч ардчилсан орон байжээ. Ядуу хэдий ч ард иргэд нь эв найраа олох­доо гаргуун, санаа бодол, ашиг сонирхлын зєрvvгээ зєвшил­цєж шийдэхдээ мэргэн, най­даж ацаглах юу ч vгvй тул дор бvрийдээ чадах чадахаа хийж, сонгосон замаараа алхам алхмаар урагшил­саар асан авай. Гэтэл нэг єдєр газрын хэвлийгээс нь асар их эрдэс баялаг олдож, тэд нь ч дэлхийн зах зээл дээр их vнэд хvрчээ. Ийн мєнєєх ядуу орон маань жигтэйхэн баяжих боломжтой болов. Ард иргэд нь баяр хєєр болсныг хэлэх юун. Харам­салтай нь баяр хєєр удаан vргэлжилсэнгvй. Нэг мэдэ­хэд, “ ард тvмэн”, “эх орон”, “хєгжил дэвшил”, “шударга ёс” зэрэг сэтгэл татам уриа дууд­лагуу­даар гул барьсан эрх мэдэлтэн, нам, бvлгvv­дийг даган талцан хуваагдсан ард олон єєр хоорондоо ар­сал­дан тулал­дахад хvрчээ. Эхлээд тал талд цуглаж жагс­лаа, да­раа нь хоорондоо мєр­гєлдлєє, тэгсээр тулал­даж эхэлсэн дээ. Угтаа энэ тэмц­лийн чин vнэн гэвэл нэгэнт олдсон байгалийн арвин их баялаг дээр хянал­таа тогтоож, хєлжих цорын ганц хvслээ сэтгэлийнхээ гvнд нууж чад­сан удирдагчид, тэд­ний бvлэг­лэл хоорондын тє­рийн эрх мэдлийн тєлєєх єрсєлдєєн байсан билээ. Гад­­ны­хантай сvлбэлдэж авлига, шан ха­рамж, элдэв дэмжлэг, амлалт авсан удир­дагч нар, бvлэг­лэлvvдийн тэмцлийн хєлд гишгvvлсээр ардчилсан тєр нь люмпэн­жиж, сонгосон зам мєр нь бvдгэрч эхэлсэн. Эцсийн дvнд даран­гуйлал тогтож, дарангуйлаг­чийг нь халамж­лах их гvрэнд дагаар орж эрх чєлєєгєє алдсан хvн ард нь эх нутагтаа, харийнхны гар ха­ран гун­дуу­хан амьдрах болсон юм. Энэ бол Африк, Латин Америкийн олон орны нэрийн хуудас болсон тvvх. Энэ бол Африк, Латин Аме­рикийн олон орны люмпэнж­сэн тєрєєс ард тvм­нээрээ тоглосон тухай хураангуй тvvхийн товч утга.
Люмпэнжсэн тєрд ард тvмнийхээ хувь заяаг даатгах нь чоноор хонь мануулсантай адил болох vлгэрийн тvvхийн баримт энэ бєлгєє!


УИХ-ын гишvvн Э.БАТ-VVЛ

No comments: