
- Оюутолгойгоо бид эзэмшье?
- Vгvй ээ. Канад болоод англичуудад єгнє.
- Тэгвэл Асгатын орддоо хєрєнгє оруулъя.
- Та нар чадахгvй ээ, оросууд авах ёстой.
- За тэгвэл хvvхдийн паркаа бид шинэчилж гоё болгоё?
- Тэр ярихгvй, япончуудад єгчихсєн.
- За бvр больё. Барилгын ажил хийе?
- Боль чи, гаднаас олон тооны ажилчид ирж яваа. Харин чи Солонгост очиж боолын хєдєлмєр эрхлэ.
Энэ бол эх орон элэг нэгтнvvддээ хандаж буй Монгол тєрийн бодлого. “Бvхнийг гадаадынхан л авах ёстой, тэд хийж чадна. Монгол хvн юу ч хийж чадахгvй тул харьд очиж боол болбол зохилтой” гэж бас ойлгож болно. “Оросууд ямар ч буруугvй гэсэн vг эхний хуудсанд буй. Хэрвээ дараагийн хуудсанд оросууд буруутай байвал эхний хуудсыг vз” гэсэн социализмын vеийн хэлц vгийн ардчилсан хувилбар энэ. Ингэж хєрєнгєтэй, боловсролтой vндэстний хєрєнгєтнvvд хийх ажилгvй аргаа барж улс тєр гээчээр оролдож цаг нєхцєєж байхад тахиулж шvтvvлэх нь холгvй уригдаж ирсэн харийнхан ажил хийхээсээ илvv эрхэлж тунирхаад жигтэйхэн.
Хvvхэд залуучуудын соёл амралтын хvрээлэн буюу Хvvхдийн паркийг Японы “Иточу” корпораци авчихжээ. Тэд хvvхдийн паркт маань хєрєнгє оруулж дэлхийн жишигт нийцсэн “Дисней лэнд” гээчийг байгуулж єгєхєє амлаад гурван жил болов. Удахгvй эх vрсийн баяр тохиох боловч єнєєх амласан амлалт нь алга. Тэртээ социализмын он жилvvдэд Цэдэнбал Филатова агсны байгуулж єгсєн хэдэн тоглоом нь бахь байдгаараа. “Хvvе нєгєє амласан амлалт юу болсон бэ“ гэтэл “Танай Монголын хоёр гурван компани хоёр буланд нь газар авчихаад байна. Тэднийгээ эхлээд хєєгєєд явуулчих. Тэгвэл та нарын хvvхдvvдэд “Дисней лэнд” барьж єгнє шvv” хэмээн ихэрхэж байна аа. Хvvхдийн паркийн 30 га газар нь єдгєє “Иточу”-д чамлагдаад байгаа бололтой. Уг нь энэ талбай парк барихад хангалттай мэт. Гэтэл одоо “Иточу”-г тайтгаруулах гэж нєгєє хоёр компанийг хєєж явуулах хэрэгтэй болох нь. Уг нь “Тэр Дисней лэндийг чинь сайхан бариад єгье. Мєнгєє гаргая, загвар нь энэ байна” гээд зураг тєслєє бариад очсон vндэсний компанийг vл тоож “Иточу”-г сонгосон юм билээ. Бидний бяцхан vрсийг ийнхvv гурван жил хуурч гомдоож байгаа “Иточу” бол Японы Засгийн газар болон ард тvмнээс нь Монголд буцалтгvй тусламжаар явуулж буй бvхнийг зуучилж замаас нь хэдэн доллар тоншдог тийм л байгууллага. Тусламжаар ирж буй бараа тоног тєхєєрємж татвараас чєлєєлєгддєг тул тэд манай улсад нэг долларын ч татвар тєлєєгvй. Гэтэл єдгєє тэд монгол хvнтэй хаяа нийлж чадахгvй гэдгээ ийнхvv тунхаглан зарлаж байна. Хэдэн жилийн ємнєєс нэр, сvр хоёроороо далайлгаж Japan town хэмээх гайхамшигтай хороолол барина хэмээн хvмvvсийн мєнгийг авч эхэлсэн Японы Суруга компани єдгєє хоёрхон хаус барьчихаад налайж суугаагийн учир юу юм бол. Бас Яармагийн дэнжид казино байгуулж ажиллуулах гээд хуулийн тєслийг нь УИХ-д лоббидож суугаа “Морин нуур”-ынхан ч казинодоо монгол хvн оруулахгvй эргэн тойрон хэдэн километр газарт монгол хvнийг алхуулахгvй гэж байсан. Гадны хєрєнгє оруулалттай компаниуд монгол хvнийг яагаад нохойноос дор vзнэ вэ. Тэд яагаад эрхэлж туниад, эгдvvцэж шаралхаад байгаа юм бол. Єдгєє “Иточу” Монголын хvvхдvvдийг хулхидаж байгаа нь Монголын ирээдvйг басч байна гэсэн vг. Ер нь бид яагаад хvvхдvvдээ тоглуулах газраа єєрсдєє барьж засч болохгvй гэж. Монгол хvнд мєнгє байна, боловсрол байна. Бас монголчууд шавар зуурч, шороо ухаж, байшин барьж чадна.
Оюу толгойг эзэмшиж буй Канадын Айвенхоу майнз болон Английн Рио Тинто компаниуд бас л биднийг айлгана. “Тогтвортой байдлын буюу хєрєнгє оруулалтын гэрээгээ хийхгvй бол хєрєнгє оруулахгvй шvv” гээд уруулаа унжуулаад суучихна. Айлын эрх хvvхэд шиг тэднийг Монголын Засгийн газар аргадан эвийлж “За за гэрээ байгуулъя. Битгий уурла” хэмээн хошуу дэвсэнэ. Тэгсэн атлаа ямар ч татвараас чєлєєлєгдєхгvйгээр хєрєнгє оруулъя гэсэн vндэсний компаниа ад шоо vзнэ. Дэлхийд мєнгєний нєєцєєрєє гуравдугаарт жагсаад байгаа Асгатын орд. Энэ ордыг ард тvмэндээ ашигтай хэлбэрээр ашиглаж хєрєнгє оруулалт татъя гэсэн хvмvvсийг “Тэнд оросууд л юм хийж чадна та нар чадахгvй” хэмээн дээр дооргvй загнах. Асгатад олборлолт хийж орон нутагт нь хєгжил нэмэх тэр 35 сая ам.долларын хєрєнгийг нь гаргаад бид эзэмшье гэсэн монголчуудаа дооглож тохуурхана.
“Юу ч хамаагvй хийе, ажилд аваач” гэсэн хєдєлмєрийн насны 30 мянган залуус Солонгост очиж боол болохоор Тєв цэнгэлдэх хvрээлэнд гурав хоног нойр хоолгvй дугаарлаж, ихэмсэг дээрэлхvv нь дэндсэн солонгосчуудын ємнє бєхєлзєж нахилзав. Тэдний буруу биш. Гагцхvv тэднийг ажлын байргvй болгож гаднаас ажиллах хvч оруулж ирж байгаа энэ тєрийн алдаатай бодлогын буруу.
Монгол хvнд ажил олдохгvй байна, Монголын хvvхдvvд тоглох газаргvй байна, Монголын хєрєнгєтнvvд Монголдоо хєрєнгє оруулж чадахгvй байна, монгол хvн байгалийн баялгаа эзэмшиж чадахгvй байна. Больё, одоо. Бид єєрсдєє хийе. Барилгаа барья, газраа ухъя, хvvхдvvддээ тоглох тоглоом барьж єгье. Монголд тєгрєгийн байтугай долларын тэрбумтнууд бий. Тэдэнтэйгээ нийлээд, тэднээ дэмжээд єєрсдєє бvхнийг шинээр эхэлье. Бид чадна. Эх орондоо байж элэг бариулсаар ханалаа.